ИХ БРИТАНИ ДАХЬ АНУ-ЫН BestBuy СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР 11 САЛБАРЫНХАА ҮҮДИЙГ ХААЛАА.

АНУ-ын BestBuy сүлжээ дэлгүүр /Электрон бараа, гар утас г.м бараа худалдаалдаг/ 2 жилийн өмнө Их Британи-д 11 салбар дэлгүүрээ нээсэн хэдий ч тодорхой үр дүнд хүрэлгүй дэлгүүрээ татан буулгах болсноо өөрийн website-аар дамжуулан албан ёсоор зарласан байна.

Сайн мэдээ гэвэл дэлгүүр хаагдах болсонтой холбогдуулан агуулах чөлөөлөх худалдаа болж байгаа тул зарим төрлийн барааг хямд үнээр авах боломжтой гэнэ.

ИХ БРИТАНИД ЖИЛ БҮР 850,000 УТАС СУУЛТУУРЛУУ УРСДАГ

Ариун цэврийн суултуурт утсаа унагаачихаад араас нь харамсаж загас шиг бүлтийтэл хардаг хүн ганц та биш юм шүү. Учир нь Их Британид жил бүр 850,000 утас суултуурлуу урсдаг ба хаягдаж, гэмтэж гээгдсэн утасны судалгаагаар UK 342 сая фунт жил бүр зарлагддаг гэсэн судалгааг SimplySwitch гаргасан ба 4,5 сая Фунтийн гар утас хаягдаж, гэмтэж алдагддаг гэнэ.

Харин 810,000 утас Pub-д мартсан, Taxi-д мартсан 315,000 утас, гэрийн тэжээвэр амьтанд хазагдаж гэмтсэн 58,500, угаалгын машинд 116,000 угаагддаг бол Их Британид жилд 18 сая гар утас худалдаалагддаг бөгөөд үүнээс 4,5 сая нь хаягдаж гээгдэж, гэмтэж эвдэгдэг гэсэн үзүүлэлтийг Karen Darby, from SimplySwitch.com гаргасан байна. Дээрхийн байдлаар утсаа гээж үрэгдүүлсэн хүмүүсийн 40% нь 34 өөс доош насны хүмүүс байдаг юм байна.

Энэхүү мэдээлэл бүхий судалгааг гар утсаа даатгасан хэрэглэгчдийн тоон үзүүлэлтээр гаргадаг бөгөөд утсаа даатгуулаагүй хэрэглэгчдийн тоон үзүүлэлтийг нэмэх юм бол бүр их тоо гарна гэжээ.

 

IPHONE 4 ХАДГАЛСАН ДУГААР НЭРЭЭРЭЭ ГАРАХГҮЙ БАЙНА

iPhone 4 хадгалсан дугаар нэрээрээ гарахгүй байна

Хэрэв та Gevey SIM ашигладаг бол хадгалсан дугаар нь дуудлага хийхэд, авахад нэрээрээ гарахгүй байгаа хэрнээ Recent Calls дотор харагдаад байна уу? Зөвхөн Gevey SIM ашигладаг төдийгүй зарим нэг iPhone 4 дээр SIM-нээсээ дугаарууд Import хийсэн бол бас энэ алдаа гарах тохиолдол бий. Нилээн дээрээс хойш хүмүүс энэ асуудлыг шийдвэрлэх талаар мэдээлэл өгөөчээ гэдэг байсан боловч хялбархан шийдэх арга олдохгүй байсан учраас заавар оруулж чадаагүй. Тэгвэл олон хүнд хэрэг болох нь дамжиггүй энэхүү зааврыг та бүхэнд хүргэж байна. Хоёр арга байгаа ба нэг нь jailbreak хийсэн утсанд, харин нөгөөх нь мэдээж jailbreak хийгээгүй утсанд байх болно.

Jailbreak хийгээгүй iPhone бол

Хадгалсан дугаарынхаа өмнө +976 буюу манай орны кодыг оруулж давхар хадгалж өгнө. Жишээ нь +976 9911 1111 (9911 1111 гэдэг дугаарыг мөн давхар хадгалсан байна) Одоогоор өөр ямар ч арга байхгүй нь харамсалтай.

Jailbreak хийсэн iPhone бол

Jailbreak хийсэн бол харьцангуй амархан байх болно. Cydia-аас CallerID-Format Fix FW 3.x багажийг татан авч суулгана. Үүний тулд Search буюу хайлт дээр CallerID юм уу Format Fix гэж бичихэд гарч ирэх юм.